Эхлээд мэдээж арьсны гэж юу болох, мөн ямар ямар төрөл байдаг талаар тайлбарлана. Дараа нь арьсаа цэвэрлэх болон арчлах дараалал, арьсны онцлог болгонд тохирох цэвэрлэгээ болон арчилгааны бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болно.
Анхааруулга!!!!! – Доорх дугаарт багтсан бүтээгдэхүүнүүдийн зураг нь зөвхөн жишээ болгон бэлдсэн зураг бөгөөд өөрсдийн хэрэглэдэг гоо сайханы брэндээс тохирох бүтээгдэхүүнээ худалдан аваарай
Арьс гэж юу вэ?
Арьс бол хоёр метр квадрат талбай бүхий хүний биеийг хучиж байдаг хамгийн том эрхтэн юм. Арьс нь дотор эрхтний толь бөгөөд цаг үргэлж өөрчлөгдөн солигдож байдаг мэдрэхүйн гайхалтай эрхтэн юм.
Арьсны бүтэц
Арьс нь
– Эпидермис – epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн давхрага буюу эвэрлэг давхрага
– Дермис – dermis – гүн давхрага буюу урвал явагдаж байдаг жинхэнэ арьс, өөхөн эсэнцэр
– Subcutaneous tissue – өөхөн давхрага гэсэн гурван давхрагаас бүрдэнэ.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/19.jpg?w=150&h=126 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/19.jpg?w=300&h=253 300w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/19.jpg?w=768&h=647 768w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/19.jpg 800w" sizes="(max-width: 642px) 100vw, 642px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
Арьсны хэв шинж буюу төрөл:
Ердийн арьс:
Харахад өнгөлөг, нүх сүвгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс
Хуурай арьс:
Нүх сүв нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс
Тослог арьс:
Нүх сүв нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан
Холимог арьс:
Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.
Эмзэг мэдрэмтгий арьс:
Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/2.png?w=150&h=118 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/2.png?w=300&h=236 300w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/2.png 700w" sizes="(max-width: 642px) 100vw, 642px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
Мөн хүний арьсны нэг том онцлог бол нүдний эргэн тойронд тосний булчирхай байдаггүй бөгөөөд үүнээс болж нүдний үрчлээ, уутанцар амархан үүсч эхэлдэг . Тиймээс нүдний арчилгаа тусгайчлан хийгддэг юм. Нүдний арьсыг нүдэнд зориулсан тусгай тосоор өглөө орой бүр тослож тэжээлээр баялаг байлгаснаар та нүдний үрялээнээс урьдчилан сэргийлж болно.
Арьс арчлах үе шат :
1. Цэвэрлэх
Сүүн шингэн буюу Cleansing milk
Цэвэрлэгч хэрэглэхээр л хуурайших гээд байдаг эмзэг, хуурай арьсанд чинь харин сүүн шингэн тохирно. Учир нь сүүн шингэний зөөлөн бүтэц нь арьсыг тайвшруулахын хажуугаар гаднах чийгийг нь огтхон ч арилгадаггүй.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/1.jpg?w=113 113w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/1.jpg?w=225 225w" sizes="(max-width: 417px) 100vw, 417px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
Тосон цэвэрлэгч буюу Cleansing oil
Зузаан будалт хийдэг хүмүүст, мөн тоник нэг их хэрэглэдэггүй хүмүүст зориулан тосон цэвэрлэгчийг зохион бүтээжээ. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол хамгийн сайн цэвэрлэгээний 4:2:4-ийн зарчмыг сайн тогтоогоод аваарай. Энэ нь гаднаас орж ирээд хамгийн эхэлж 4 минут тосон цэвэрлэгчээр угаагаад, дараа нь 2 минут хөөсөн цэвэрлэгч хэрэглэж, хамгийн сүүлд 4 минут усаар зайлах хэрэгтэй.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/3.png?w=150&h=91 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/3.png?w=300&h=181 300w" sizes="(max-width: 640px) 100vw, 640px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
Хөөсөн цэвэрлэгч буюу Cleansing foam
Хөөсөн цэвэрлэгч нь арьсны гадар хэсгийн тос болон бохирдлыг маш сайн цэвэрлэдэг. Нэг сул тал нь бага зэрэг хуурайшуулах хандлагатай. Тиймээс тослог, батгатай арьстай хүмүүст хөөсөн цэвэрлэгч их таалагддаг. Холимог арьстай хүмүүст зөөлөн, органик найрлагатай хөөсөн цэвэрлэгч хамгийн ихээр тохирно.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/2.jpg?w=113 113w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/2.jpg?w=225 225w" sizes="(max-width: 417px) 100vw, 417px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
Гелэн цэвэрлэгч буюу Cleansing gel
Усан гелэн цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд тохирдог бөгөөд тэр дундаа 25-аас дээш насныханд таалагдана. Хуурайшуулахгүйгээр чийгшил өгөх давуу талтай.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/42.jpg?w=150 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/42.jpg?w=300 300w" sizes="(max-width: 560px) 100vw, 560px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
НЭМЭЛТ TIP:Хэрвээ чи тослог болон холимог арьстай бол эхлээд арьсаа шингэн саван юмуу хөөсөн цэвэрлэгчээр угаагаарай
Харин ердийн, хуурай, мэдрэмтгий арьстай бол сүүн шингэнээр цэвэрлэнэ
2. Чийгшүүлж сэргээх:
Тоник (Tonic/Toner/Skin softener) буюу Тамиржуулагч шингэн
Гурван янзаар нэрлэгддэг боловч тоник бүхэн нэг үйлчилгээтэй. Тэр нь нүүр угаасны дараах үлдэгдэл будаг, саванг өөртөө шингээж бүрэн цэвэрлэхийн хажуугаар арьсыг зөөлөн чийглэг болгон тэжээл өгч өдөр, шөнийн тосонд арьсыг бэлтгэн, нүхийг агшаадаг. Мөн арьсны чийгийн түвшинг тэнцвэртэй байлгадаг. Хэдийгээр цэвэрлэгч савангаар нүүрний бохирдлын ихэнх нь арилдаг ч 30 орчим хувь нь арьсны гүнд үлдсэн байдаг.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/52.jpg?w=150 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/52.jpg?w=300 300w" sizes="(max-width: 510px) 100vw, 510px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
НЭМЭЛТ TIP:Тоникийг бүх төрлийн арьстай хүн хэрэглэж болно. Тэр дундаа тослог, холимог арьстай бүсгүйчүүд заавал хэрэглэх шаардлагатай. Батга гардаг, асуудалтай арьсанд салицилийн хүчил болон спиртийн найрлагатай, хатааж, тослог тэнцвэржүүлдэг тоник тохирно. Харин хуурай, эмзэг арьстай хүмүүст сарнай, өргөст хэмх, лаванда зэрэг органик найрлагатай, чийгшүүлэгчтэй тоник хэрэглээрэй.
Тоник нь хөвөнд шингээж арчдаг, шууд нүүр лүү цацдаг (mist) гэсэн хоёр төрлийн хэлбэр, савлагаатай байдаг. Алийг нь ч авсан, хэрэглэснийхээ дараа серум, тос, маск түрхэхээсээ өмнө нэгээс хоёр минут байлгаж шингээгээрэй.
Хэрвээ чи Японы гоо сайхны бүтээгдэхүүнд дуртай бол тэндхийн үйлдвэрлэгчид тоникоо lotion буюу лосьон гэж нэрлэдэг гэдгийг санаарай. Мөн Солонгосын “Toner” гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд арчих цэвэрлэхээс илүүтэй түрхэж, чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Учир нь Солонгосчууд ихэвчлэн тосон, хөөсөн гэсэн хоёр дамжлагатайгаар нүүрээ сайн цэвэрлэж заншсан байдаг.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/6.jpg?w=113&h=150 113w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/6.jpg?w=225&h=300 225w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/6.jpg 720w" sizes="(max-width: 642px) 100vw, 642px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
3. Чийгшүүлж хамгаалах:
Үүнд: Өдрийн тос, гель, крем, лосьон, флюд зэрэг бүтээгдэхүүнүүд багтана
– Чийгшүүлэгч (Gels/ Emulsion/Lotion/Moisturizer/ Creams)
Ямар ч арьстай хүн ямар нэг төрлийн чийгшүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Учир нь бүх арьс чийгшлээс тодорхой хэмжээний сайн үр нөлөөг хүртдэг. Тослог арьсыг ч зөв чийгшүүлэх юм бол тослогжилт багасдаг давуу талтай. Маш олон төрлийн чийгшүүлэгч байдаг ч тэдний бүгдийнх нь зорилго бол ус, тос, чийгийн тэнцвэрт байдлыг арьсанд олгох юм.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/6.jpeg?w=150 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/6.jpeg?w=300 300w" sizes="(max-width: 600px) 100vw, 600px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
НЭМЭЛТ TIP:
Хамгийн хөнгөн төрлийн чийгшүүлэгчийн төрөл бол гел юм. Харин түүний дараа эмульс орно.
Tослог арьстай хүмүүст гелэн чийгшүүлэгч тохирно.
Нимгэн, эмзэг, тослогдуу арьстай хүмүүс Эмульсийг хэрэглэхэд тохиромжтой. Учир нь эмульс нь усан суурьтай учраас огт харшилж, арьсны нүх бөглөдөггүй шингэвтэр бүтэцтэй. Зарим нэр төрлийн эмульсийг эссенцийн өмнө хэрэглэх хэрэгтэй байдаг ч, ихэвчлэн эссенцийг түрүүнд нь түрхэх заавартай байдаг.
Харин хэвийн арьстай, үл ялиг хуурайших хандлагатай хүмүүс эмульсээс арай өтгөвтөр бүтэцтэй лосьоныг, бүрэн хуурай арьстай хүмүүс тосыг байнга хэрэглэх хэрэгтэй.
Холимог арьстай бол тослог хэсэгтээ эмульс, хуурай хэсэгтээ тос түрхэж болно.
Эмзэг арьстай хүмүүс тос түрхвэл нүхийг бөглөж, батга гарч мэднэ. Тиймээс арчилгааны энэ шатыг зөв хийхийн тулд арьсныхаа төрлийг маш сайн мэддэг байх шаардлагатай юм шүү.
Тоникоор арчиж, ийлдсээ түрхсэнийхээ дараа хэсэг хугацаанд хүлээж байгаад чийгшүүлэгчээ түрхэнэ. Чийгшүүлэгчийн дараа гадагшаа гарах бол кремээ шууд түрхэж болно.
– Флюд
Арьсыг тэнцвэржүүлэх, чийгшүүлж хамгаалах үйлчилгээтэй бөгөөд ихэвчлэн холимог, тослог арьсанд хэрэглэнэ.
– Ийлдэс (Essence/Serum/Ampoule)
Essence, serum хоёрыг хоёуланг нь тодорхой үйлчилгээ бүхий идэвхтэй найрлагын концентрацтай, тунгалагдуу сүүн өнгөтэй, үл ялиг наалдамхай бүтэцтэй шингэн гэж ойлгож болно. Зарим компани ийм төрлийн бүтээгдэхүүнээ Eessence, зарим нь Serum гэж нэрлэдгээс л болж бидний толгой эргэдэг. Гэхдээ Essence нь илүү шингэн, хөнгөн байх нь бий. Харин ийлдсийн хамгийн хүнд бүтэцтэйг нь Ampoule гэж нэрлэдэг. “Тодорхой үйлчилгээ бүхий идэвхтэй найрлагын концентрац” гэж дээр онцолсны учир нь ямар ч ийлдэс цайруулах, хөгшрөлтийн эсрэг, чангаруулах гэх мэт арьсны яг нэг асуудал руу ганцаарчлан “онилсон” байдаг юм. Тосноос илүү үнэтэй байдгийн учир нь ийлдэс дэх идэвхтэй молекулын тун нь өндөр, хэмжээ нь жижиг байдаг тул өгөх үр дүн нь илүү байдаг. Гэхдээ ийлдсийн хийж чадахгүй ганц зүйл бол “ЧИЙГШҮҮЛЭХ”
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/71.jpg?w=150 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/71.jpg?w=300 300w" sizes="(max-width: 600px) 100vw, 600px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
НЭМЭЛТ TIP:
Ийлдсийг тодорхой нэг асуудалдаа санаа тавихыг хүссэн хэн ч хэрэглэж болно. Гэхдээ худалдан авалт хийхийн өмнө эхлээд өөрийнхөө арьсны төрлийг, хүссэн үр дүндээ хүрэхэд юу дутагдаж байгаагаа мэддэг байх ёстой. Жишээ нь, хөгшрөлтөөс сэргийлэхийг хүсч байвал антиоксиданттай, залуужихыг хүсч байвал ретинолтой, арьсандаа тэжээл өгөхийг хүсвэл хиалуронийн хүчилтэйг авах хэрэгтэй. Нүүрээ угааж, тоникоор арчсаныхаа дараа чиний арьсныхаа төлөө хийх ёстой 3 дах алхам бол ийлдэс түрхэх юм. Хэрэв чи хуурай арьстай бол тоникоо бүрэн хатахаас нь өмнө ийлдсээ түрхээрэй. Нүүр, хүзүүний арьсыг чинь арчлахад дуслын төдий ийлдэс л нэг удаадаа хэрэгтэй. Гар дээрээ авч бүх хэсгээр тарааж түрхээд 3-5 минут болгож байж дараагийн алхам руу шилжээрэй. Араас нь шууд тос түрхвэл ийлдсийн үйлчилгээ багасдаг. Мөн оройн цагаар түрхвэл илүү үр дүнтэй, учир нь хэт ягаан туяа, хүчилтөрөгч нь ийлддсийг ууршихад нөлөөлдөг байна.
Нэмэлт арчилгаа:
Гуужуулагч:
18 наснаас эхлэн арьсны өнгөн давхрага 21-28 хоногт гуужиж шинэ эд эс төлждөг. Гуужуулагчийг холимог, тослог арьстай бол 7 хоногт 2 удаа, бусад арьсанд 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Нүүрээ цэвэрлэсний дараа чийгтэй арьсан дээрээ гуужуулагчаа дух, хамар, эрүүний хэсэгт түрхээд нүүрний иллэгийн шугамын дагуу 30-40 секунд иллэг хийнэ. Дараа нь усаар угааж авна. Үсэндээ, зовхиндоо, уруулдаа хүргэж болохгүй. Нэг газраа хэт удаан иллэг хийж болохгүй. Оройн цагаар гуужуулагчийг хэрэглэх нь илүү тохиромжтой.
Маск:
Арьсыг шаардлагатай амин дэмээр тэжээж өгдөг.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/31.jpg?w=113&h=150 113w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/31.jpg?w=225&h=300 225w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/31.jpg 720w" sizes="(max-width: 642px) 100vw, 642px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
Крантны ус, гар нүүрийн энгийн саван нь арьсыг хуурайшуулж, загатнуулж, улмаар үрэвсүүлэх талтай. Гоо сайхны толь болсон нүүр царайгаа сайхан байлгах хамгийн энгийн бөгөөд хамгийн эхний алхам болох нүүр цэвэрлэгээндээ анхаарал хандуулдаг байх нь чухал. Таны нүүр цэвэрхэн, зөөлөн, чийглэг арьстай байх, батга, үрэвсэлгүй, цаашид ч гадны элдэв нөлөөнд өртөхгүй, үрчлээтэхгүй байх эсэх нь арьсандаа тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж заншихаас шууд хамаарна. Батга, үрэвсэлтэй, үрчлээтэж буй, хуурай, тослог, холимог, эмзэг… гэх мэт маш олон төрлийн асуудалтай арьс бүрт тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүд байдаг.
Та хуурай арьстай бол…..
– Хөгшрөлт,
– Хооллолт,
– Хуурайшуулах хүчин зүйл
– Нар,
– Салхи,
– Хүйтэн зэргээс шалтгаалж арьс ус чийгээр дутагддаг. Хуурайшсан арьс эмзэгшиж, бөх бат чанар, өнгөө алдаж, эвэрлэг давхраа нь зузаарсан байдаг.
Хуурай арьс нь тэжээлийн дутагдалтай, чийгээ алдсан гэх мэт олон төрөл байдаг. Тэжээлийн дутагдалтай хуурай арьс нь энгийн нүдээр харахад жижиг үрчлээ үүссэн, өнгөө алдсан , уян хатан чанар буурсан буюу суларсан байдаг.
Чийгээ алдсан арьс нь холцруутсан, нимгэн, эмзэг, өнгөө алдсан байдаг. Ийм арьсыг арчлахдаа тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/121.jpg?w=150&h=111 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/121.jpg?w=300&h=221 300w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/121.jpg?w=768&h=567 768w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/121.jpg 1000w" sizes="(max-width: 642px) 100vw, 642px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
1. Хуурай арьсны цэвэрлэгээ
– Гуужуулагч гель – FEELING GEL
Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
– Цэвэрлэгч тос – CLEANSING CREAM
Нүүрэндээ жигд түрхэж, хэсэг хугацаанд массаж хийсний дараа угаана. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ.
– Тосон цэвэрлэгч – СLEANCING OIL
Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ. Хурууныхаа өндгөөр массаж хийн будгаа хайлуулж, хөвөнгөөр арчиж арилгана.
– Шингэн саван – CLEANSING GEL
Хуурай арьсанд зориулсан нүүрний шингэн саван. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ.
Дээрх цэвэрлэгчүүдээс өөрт тохирох цэвэрлэгчийг сонгон арьсаа гэрийн нөхцөлд маш сайн тогтмол цэвэрлэх нь эрүүл, торгомсог, уян зөөлөн арьстай байх нөхцлийг бүрдүүлдэг.
2. Хуурай арьсыг чийгшүүлэх
Хуурай арьсыг тохирох цэвэрлэгчээр сайтар цэвэрлэсний дараа чийгшүүлэх үе шат эхэлнэ.
– Тамиржуулагч шингэн – TONIC
Арьсны өнгөн давхрагын бохирдлыг арилгахаас гадна хамгаалах, тамиржуулах, зөөлрүүлэх, амраах, сэргээх үйлчилгээтэй.
– Чийгшүүлэх ампул– AMPOULE
Өндөр чийгшүүлэх концентрат агуулсан тул арьсны уян хатан чанар ба өнгийг сайжруулдаг. Мөн цочирсон арьсыг тайвшруулж амраана.
– Чийгшүүлэгч ийлдэс– ESSENCE
Нүүр, хүзүү, хүзүүний нугалааны арьсыг татаж , маш сайн чийгшүүлж, зөөлрүүлж, арьсыг гэрэлтүүлдэг.
– Чийгшүүлэгч тос– HYDRATING CREAM
Арьсанд удаан хугацаагаар чийг өгч, өдрийн турш арьсыг зөөлөн, өнгөлөг байлгана.
– Чийгшүүлэгч маск – HYDRATING MASK
Арьсанд чийг өгч, арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна
3. Хамгаалах арчилгаа
Арьс бүхэлдээ хүний биеийг хучиж байдгийн хувьд гадны янз бүрийн хүчин зүйлээс дотор эрхтэн системийг хамгаалж, бие организмын дотоод тогтонги чанарыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс, өдөр бүр арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй.
– Чийгшүүлэгч гель– MOISTURIZING GEL
Арьсанд чийг өгч, арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж, дараагийн эмчилгээг үр дүнтэй болоход нь нөлөөлнө. Мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна.
Арьсны хамгаалалт
– Хамгаалах крем– HYDRA – VITAL CREAM
Витамин Е агуулсан тос нь арьсыг эрт хөгшрөлтөөс сэргийлж, антиоксидант болон туяаны эсрэг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/131.jpg?w=150 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/131.jpg?w=300 300w" sizes="(max-width: 400px) 100vw, 400px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
Та тослог арьстай бол…..
Тослогийн булчирхайг хэт идэвхтэй ажиллахад гормоны өөрчлөлт, чийгшил, халуун уур амьсгал, бүр ширүүн угаалт ч нөлөөлдөг. Тослогийн булчирхайн гол үүрэг бол арьсыг цаанаас нь чийгшүүлж, эрүүл байлгах явдал. Харин хэт их тослог ялгаруулаад эхэлвэл батга, үрэвсэл үүсдэг. Гэвч тослогжилтыг арилгана гээд тослогийн эсрэг хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүнүүдийг нэгэн зэрэг хэрэглэж болохгүй. Ингэх юм бол бидний бие алдсан тосоо нөхөхийн тулд өмнөхөөсөө ч илүү тос ялгаруулж эхэлдэг. Тиймээс ийм арьстай хүмүүс тэнцвэртэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Тослогжилт бол дотроос хамаарах зүйл учраас, гадна талаас хэрэглэх бүтээгдэхүүнүүд төдийлөн үр ашгаа өгөхгүй байх нь бий.
https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/141.jpg?w=1284&h=836 1284w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/141.jpg?w=150&h=98 150w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/141.jpg?w=300&h=195 300w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/141.jpg?w=768&h=500 768w, https://gumiho8yuki.files.wordpress.com/2014/08/141.jpg?w=1024&h=667 1024w" sizes="(max-width: 642px) 100vw, 642px" style="border: 0px; height: auto; max-width: 100%;" />
1. Тослог арьсны цэвэрлэгээ
Тослог арьс нь зузаан, нүхжилт ихтэй гялалзсан байх бөгөөд бохирдох, батга, нөсөө, толбо гарах нь амархан байдаг ч үрчлээс үүсэх нь бага байдаг.
– Гүн цэвэрлэгч хөөс – Deep cleansing foam
Орой болгон нүүрний будаг болон арьсны бохирдлоо сайтар арилгахын тулд хөөсөөр угаах хэрэгтэй.
– Гүн цэвэрлэгч саван- Deep cleansing soap
Тослог арьсыг хоногт хоёроос доошгүй удаа савангаар угаана. Халуун бүлээн усаар угаасны дараа хүйтэн усаар зайлж байх ёстой.
– Нүүр цэвэрлэгч лосьон – Gleansing lotion
Лосьон нь хүчиллэг шинж чанартай байдаг. Лосьон нь ихэнхдээ спиртийн найрлагатай байдаг.
– Цэвэрлэгч гель – GEL cleanser
Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Батга, үрэвсэлтэй арьсанд:
Тосон цэвэрлэгч – Clear cleansing cream
Орой бүр бохирдсон арьсанд массаж хийх маягаар түрхэж, хөвөнгөөр арчиж авна. Батга, үрэвслийг хатааж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
– Нүүрний саван – Clear wash foam
Тослог ихтэй, батга, үрэвсэлтэй арьсны саванг өглөө, оройд хэрэглэнэ. Тослог арьсны тослогийн хэмжээг тогтворжуулж, батга, үрэвслийг хатаана.