2016-10-31
***Өсвөр насны охид нүүрээ будах нь зөв үү? Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнгээ илүү тодотгохыг хүсдэг учир нүүрээ будах нь буруу зүйл биш юм. Гэхдээ нүүр будалтын ертөнцөд дөнгөж хөл тавьж буй залуу охид юуг илүү анхаарах хэрэгтэй бол?***

 Эмэгтэйчүүд бидэнд байгалиас заяасан гоо зүйн өндөр мэдрэмж байдаг. Багаасаа л барбитай найзлаж, гүнжийн дүрд хувирахыг хүсч, ээжээрээ хумсаа будуулах дуртай байсан шүү дээ. Нүүрний будаг гэж юу болох, аль будгийг хаанаа түрхэх талаарх мэдлэгийг балчир наснаасаа эхлэн цуглуулсан бид өсвөр насандаа ирээд тэрхүү сонирхолтой мэдлэгээ практикт хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэр тусмаа технологи өндөр хөгжсөн өнөө үед өсвөр насны охин бүр зурагт ба олон нийтийн сүлжээгээр Кайли Женнер, Ким Кардашьян гэх зэрэг төгс эмэгтэйн хуурамч төрхөнд автах болсон. Охид нүүр будалтын ачаар өөрөө яг тэдэн шиг "төгс" эмэгтэй болж чадах болов уу гэж сонирхож эхэлдэг.
ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРИЙНХӨӨРӨӨ,  ДОТООД ЕРТӨНЦӨӨ ИЛЭРХИЙЛЖ ТӨРХӨӨ БҮРДҮҮЛЭЭРЭЙ

Нүүр будалтын ертөнцөд шинээр хөл тавьж буй өсвөр насныханд мэдээж хэрэг туршлага гэж үгүй. Тиймээс тэд эргэн тойрны загварын сэтгүүл, гоо сайхны нэвтрүүлэг, аль эсвэл ангийн охидынхоо өгөх зөвлөгөөг сонсож, эцэст нь будгаа "хэтрүүлж", 16-тай хэрнээ 25-тай мэт харагдах тохиолдол олон гардаг. Мэдээж хэрэг хүн бүр өөрийн гэсэн хэв маягтай, өөрийн гэсэн үзэл бодолтой учир энэ сэдвээр тодорхой нэгэн дүрэм заах боломжгүй. Хамгийн гол нь өөрийнхөөрөө, дотоод ертөнцөө илэрхийлж төрхөө бүрдүүлээрэй.

Гэхдээ бид бүгд хөгширдөг. Хөгширсөн хойноо илүү залуу харагдахыг хичээж будаг хэрэглэх шаардлага гардаг. Тийм учир залуу насандаа байгалийн гоо сайхнаараа гоёх нь сайхан биш гэж үү? Тэгээд ч сүүлийн үеийн загварын тайз, брэндүүдийн сурталчилгаа, оддын улаан хивсний хүлээн авалт дээр аль болохnude будалттай охид бүсгүйчүүд үзэгдэх болсныг бүгд анзаарсан байх. Dior-ын цэцэг шиг ялдам загвар өмсөгчдийг санахад л хангалттай. Түүнчлэн бидний бэлдсэн хавар-зун 2016 улирлын гоо сайхны гол чиг хандлага гэх нийтлэлд байгалийн төрх тренд болж байгааг өгүүлсэн байгаа.


Эх сурвалж:http://buro247.mn/beauty/expert/teen-makeup-beauty-guide.html



ЭХ СУРВАЛЖ:HTTP://BURO247.MN/BEAUTY/EXPERT/TEEN-MAKEUP-BEAUTY-GUIDE.HTML


Эх сурвалж:http://buro247.mn/beauty/expert/teen-makeup-beauty-guide.html

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ?


Арьсаа хайрлах нь

Paula's Choice арьс арчилгаа ба гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч, арьс арчилгааны талаар 20 гаруй ном бичсэн Паула Бегоны зөвлөж буйгаар өсвөр насны залуу арьсанд аль болох суурь крем түрхэхгүй байх нь зүйтэй аж. Тэгэх нь арьсны нүх бөглөрч, батгажилт үүсгэх магадлалтай. Тиймээс жижиг өө сэвээ дарахын тулд өө дарагч (concealer) хэрэглэхийг санал болгож байна. Concealer-ыг арьсандаа түрхэхдээ багсаа тогтмол цэвэрлэж бас гараа угааж байгаарай. Хамгийн гол нь арьсандаа аль болох хөнгөн бүтэцтэй, non-comedogenic гэсэн заалттай бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй. Түүнчлэн арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд SPF агуулсан тос түрхэхээ мартуузай.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ?

NARS өө дарагч (concealer)

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ?

Neutrogena Healthy Defense SPF 45 чийгшүүлэгч тос

Хацрандаа "ичингүйрсэн мэт" ягаан туяа оруулах нь

Өсвөр насны охид хацар өнгөлөгчийг огт хэрэглэхгүй ч байж болно. Гэхдээ нүүрэндээ бага зэргийн өнгө оруулж, хэлбэрээ илүү тодотгохыг хүсэж байвал тоорын зөөлөн ягаан өнгөтэй хацар өнгөлөгчийг хацрынхаа алиман хэсэгт хөнгөхөн түрхээрэй. Тос эсвэл гель бүтэцтэй өнгөлөгч хамгийн шилдэг сонголт байх болно. Тэдгээр нь арьсыг хуурайшуулахгүй, чийглэг мэдрэмж үлдээнэ. Мөн хацар өнгөлөгчийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлчихвэл алиалагч шиг харагдах аюултай ч, тунг нь тааруулбал эрүүл бас байгалиасаа ичингүйрсэн мэт ягаан туяа татуулах өхөөрдөм төрх бүрдүүлнэ.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ?

Elizabeth Arden тосон хацар өнглөгч


Нүдээ будсан мөртлөө будаагүй мэт харагдуулах нь

Залуу охид нүдээ хэтрүүлэн будах нь маш овортой харагдуулдаг. Тийм болохоор олон нийтийн сүлжээгээр тархсан нүд будалтын трендэд битгий хууртаарай. Тэдгээр нь насанд хүрсэн эмэгтэйд илүү тохирох будалт юм. Харин оронд нь цайвар бор, хул   өнгийн тенийг зовхиндоо хөнгөн түрхэж, илүү гүнзгий нүдний эффект оруулахад л хангалттай. Цайвар бор өнгийн тень нүдний өнгийг тодотгож өгөх болно.

Илүү тормолзсон нүдтэй харагдахыг хүссэн нэгэн нь сормуусны будаг бас хэрэглэж болох юм. Арьсны өнгө, үсний өнгөө харгалзан зарим тохиолдолд хар гэхээсээ илүү бор өнгийн будаг тохиромжтой байдаг.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ?

Dior Diorshow усны хамгаалалттай сормуусны будаг


Урууланд өнгөнөөс илүү чийг нэмэх нь

Тод өнгөтэй, матт, эсвэл наалдамтгай бүтэцтэй уруулын будгаас аль болох хол байхыг өсвөр насны охидод зөвлөх байна. Бага зэргийн гялбаатай, эрүүл чийглэг уруул залуу төрхийг юу, юунаас илүү чимдэг. Өнгө оруулахыг хүсвэл аль болох уруулынхаа өнгөтэй ойр, нягтаршилт багатай, мөн хамгийн гол нь чийгшүүлэх үүрэгтэй будаг сонгоорой.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ?

NEUTROGENA сэргээгч уруул өнглөгч SPF 20


P.S. Өсвөр насандаа бид нүүр будалтыг туршиж үзэх зорилгоор олон алдаа гаргадаг. Тэдний нэг нь хөмсгөө хэт зулгаах, нарийхан болгож засах явдал юм. Тиймээс охидууддаа сануулж хэлэхэд хөмсгөө аль болох оролдохгүй, харин ч эсрэгээрээ ургуулах нь зөв шүү. Кара Делевиний алдарт хөмсгийг санаж байна уу? Өргөн бас өтгөн хөмсөг чамайг илүү залуу, үзэсгэлэнтэй харагдуулдаг юм. Хэлбэрт оруулахыг хүсвэл хөмсөгний зэрлэгийг болгоомжтой түүхэд л хангалттай. Гэхдээ үүний тулд мэргэжилтэн эсвэл хайрт ээж, эгчийнхээ тусламж авахыг санал болгож байна.

Эх сурвалж:
http://buro247.mn/beauty/expert/teen-makeup-beauty-guide.html



Бичсэн: KaoZaya | цаг: 19:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 194 удаа уншигдсан.



:-)
 
xaax